Энэ жилийн хамгийн хүйтэн өдрүүд энэ сарын сүүлээр тохиох тухай цаг уурчид анхааруулж байна. Хүн болгон дулаан хувцсаа өмсч, аль болох даарахгүй байхыг хичээгээрэй. Ингээд хүйтэнд хэрхэн өөрийгөө дулаан байлгах зарим аргаас хуваалцъя.
ХҮЙТЭН ГЭЭД ХУВЦСАА БАЙЦАА ШИГ ДАВХАРЛАХ ХЭРЭГГҮЙ
Өвлийн агаарын хэм нэмэгдэх тусам давхарлаж өмсөх хувцасны тоог нэмдэг хүмүүс байдаг. Ингэх ямар ч хэрэггүй. Өвөл хувцас гурван давхар байхад л болно. Дотроо хөвөн даавуун материалаар хийгдсэн цамц, гадуур нь ноосон цамц өмсөөд өвлийн гадуур хувцсаа өмсөхөд хангалттай.
ОРООЛТООР АМАА ТАГЛАСНЫ ХЭРЭГГҮЙ
Намрын улиралд ороолтоор нүүрээ хааж явах нь зөв бол өвлийн хүйтэнд ингэх нь буруу. Ноосон ороолт амьсгалаар цантан нордог бөгөөд энэ \”мөсөн шүүлтүүр”-ээр агаар хоолой руу нэвтэрнэ гэсэн үг. Энэ нь хоолойны ангины шалтгаан болох бүрэн магадлалтай. Бүүр цаашлаад хатгалгаа ч тусч болно. Ороолтоо хүзүүгээр ороож, хүйтэн агаарыг хамраараа амьсгалах нь зөв.
ЗААВАЛ МАЛГАЙ ӨМС
Хүйтний улиралд заавал малгай өмсөх шаардлагатай. Ялангуяа эрчүүд. Малгай хүйтнээс хамгаалахаас гадна, үс халцрахаас хамгаалдаг. Малгайгүй гадагшаа гарах үед тархины судсууд нарийсч, дулаан газар орох үед өргөсдөг. Тархины судсуудыг ингэж \”зовоох” хэрэггүй. Мөн малгай өмсөлгүй хүйтэнд явах үед үсний угийн уутанцарууд гэмтдэг. Энэ нь үс унах, улмаар халзрах шалтгаан болж болно.
ГАДАГШАА ГАРАХЫН ӨМНӨ ХАЛУУН
ШИНГЭН БИТГИЙ УУ
Өвлийн хүйтэнд халуун цай, кофе уунгуутаа гадагшаа гарах хэрэггүй. Халуун хоол, шингэн зүйл хэрэглэх үед бие халж, дулаацах мэдрэмж төрдөг. Гэхдээ ингэж дулаацангуут гадагшаа гарвал биеийн дулаанаа амархан алддаг. Хүйтэнд биеийн өөрийн дулаанаар дулаан явах нь зөв.
НОЙТОН ҮСТЭЙ ГАРАХ ХЭРЭГГҮЙ
Өглөө босоод халуун шүршүүрт орох үед халуун шингэн зүйл уусантай адил бие дулаацдаг. Нэгэнт өглөө болгон шүршүүрт орж заншсан бол эртхэн босч үсээ бүрэн хатсаны дараа гадагшаа гарсан нь зөв.
ӨӨХНӨӨС ТАТГАЛЗАХ ХЭРЭГГҮЙ
Илчлэг өндөртэй, холестерин агуулдаг өөх, тостой бүтээгдэхүүнээс татгалзахыг одоо үед ихээхэн зөвлөх болсон. Гэсэн ч энэ зөвлөмжийг өвлийн хүйтэнд тоохгүй байсан нь дээр. Өөх, тостой хоол идсэнээр бид биеийн дулааныг дэмнэх энергийг авч байдаг. Хүйтэн агаарт гарангуут бие дулаанаа хадгалахын тулд энэ энергийг идэвхтэй зарцуулах учраас өглөө идсэн өөх таны биед илүүдэл өөх болохгүй гэдэгт итгэлтэй байж болно. Мэдээж их хэмжээгээр пологтотлоо идэх хэрэггүй.
ХАМРЫН НҮХЭЭ ТОСОЛ
Өвөл болоход ханиадны төрөл бүрийн вирус идэвхждэг. Гадагшаа гарахын өмнө хамрын нүхийг ямар ч хамаагүй тосоор тосолсноор вирусээс бага ч гэсэн хамгаалж чадна. Монголчууд гавар түрхдэг нь ийм учиртай.