Монгол Улсын Үндэсний шигшээ баг, МИАТ компани, “Хилчин” спорт хорооны тамирчин О.Цэцэнцэнгэл Парис-2022 Гранд Сламд түрүүллээ.
Тэрбээр аваргын төлөө Баку-2018 ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг боох мэхээр цэвэр ялснаар Абу Даби-2021 Их дуулгын аварга цолоо Паристай ихэрлүүлэв. Түүнээс өмнө +100 кг-д манай жүдочид Гранд Слам ангилалд түрүүлээгүй байсан бөгөөд О.Цэцэнцэнгэл хоёр дараалан түрүүлж, IJF-ийн мэргэжилтнүүдээс Mongolian Rocket нэрийг зүүгээд байна.
Ташрамд дурдахад, О.Цэцэнцэнгэл нь Улсын начин Батжаргалын Одхүүгийн хүү аж.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо