Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор салбар бүрийн бодлогын уялдааг хангаж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож үргэлжлүүлэх болон \”Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх зорилт тусгагдсан.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, нийслэлийн хүн амын эрэлт хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн Ахуйн үйлчилгээний салбар /үсчин, гоо сайхан, хувцас захиалга-засвар, гутал захиалга-засвар, хими цэвэрлэгээ-угаалга, гэр ахуйн модон эдлэл захиалга-засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, алт мөнгө үнэт эдлэлийн захиалга-засвар, гэрэл зураг авах-угаах, гэр цэвэрлэх, айл нүүлгэх, нийтийн халуун ус, цоож түлхүүр засвар гэх мэт/-ыг дэмжин хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн \”Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулах Ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдлаа.
Ажлын хэсэгт энэ салбарын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд судлаачид, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл нийт 15 хүн ажиллахаар болов.