Хятадаас зээл авах чимээнээр иргэд
ихээхэн бухимдаж эхэлсэн. 18 сарын дотор эдийн засгийг \”босгож” ирнэ хэмээн ам
бардам байсан МАН засаг барьсаар хэмнэх, гамнахыг мэдэхгүй байх шиг. Адаглаад л
цас хайлуулах давс үнэтэй авч, гадаад томилолтонд шаардлагагүй олон хүн явуулж байгааг
нь эсэргүүцэж эхлэв. Тэд хамгийн том хөрөнгө оруулалтыг Хятад улсаас авах гэж
байна, бидний зээлжих зэрэглэл буурч байна гэх мэт сэтгэл \”эмзэглэмээр”
мэдээллийг хийж байсан.
Далай ламын айлчлал л \”гай” болсон
мэтээр иргэдэд мэдээлэл өгч байсан. Гэтэл үнэндээ Монгол улсын иргэд заавал
яагаад Хятадаас зээл авах гээд байгаа, өрөө дарах гэж зээл авч байхаар
үйлдвэрлэгч байя, бага хүүтэй зээлийг өөр улс орноос хүсч болохгүй хэрэг үү гэх
мэтээр үзэл бодлоо илэрхийлснийг нь эрх баригчид үл тоомсорлон өнгөрүүллээ. Тэд
сонсмооргүй санагдсан зүйлээ зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихдэг \”зуршилтай”.
Харин иргэдийн бухимдал цахим ертөнцөд
хүчээ авч эхэлсэн энэ өдрүүдэд Хятадаас зээл авахгүй бол амьдарч чадахгүй иргэн
хэд байна гэгчлэнгээр асуулга явуулж эхэлсэн. Асуулгын хариу маш ойлгомжтой.
Хятадын гар хөл болох гээд байгааг харин ч далай лам \”аварлаа” гэх мэтээр үзэл
бодлуудаа илэрхийлсээр. Үүнийг эрх баригчид анзаарахыг үл хүсэвч иргэдийн
олноор \”харагдахаас” өөр гарцгүй болтлоо \”өндөрөө авч” байгаа сэдэв.
Иргэдийн \”хардаж” байгаагаар:
ГАДААДЫН
ЗЭЭЛ ТУСЛАМЖ АВАХГҮЙ БОЛ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ХҮН ХЭД … БАЙНА
төрийн нөхцөл байдал хүндхэн байгаа өнөө үед МАНАЙ УЛС өмнөд хөршөөс зээл авч чадахааргүй болсон байна. Өмнөх өр зээлээ барагдуулж чадахгүй
байгаа нөхдөд зээл тусламж өгдөг улс орон ч хаана байх билээ. Улс орныг өрийн
барьцаанд байлгах хүсэлтэй УЛС л тодорхой болзолтой зээл өгөх байх!!!
тодорхой хугацаанд тодорхой зүйлсийг хийж бүтээхэд бас татан буулгах үйл
ажиллагаанд санхүүжүүлэх зорилгоор л зээл өгсөн !!!
Монгол
улсын ард түмний 50% хувийг багтах хэмжээний шорон барихад ТЭД зээл өгнө.
улсад үйлдвэр барихад ТЭД санхүүжилт өгөхгүй.
ТЭД зээл өгнө. Монгол улсын дархан хилд халдана гэвэл ТЭД зээл өгнө. Хил
гаалийнхаа хараа хяналтыг сулруулна гэвэл ТЭД зээл өгнө. Зэвсэгт хүчнээ татан
буулгана гэвэл ТЭД зээл өгнө. Тэдэнд байгалийн баялгаа олборлолтын зардлаар нь
нийлүүлэх юм бол ТЭД зээл өгнө. Тэдний бодлогыг тууштай хэрэгжүүлэх засагт ТЭД
зээл өгнө. Тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авахад ТЭД зээл өгнө.
ТА ҮҮНИЙГ
ХҮСЭЖ БАЙНА гэж үү?
гэсэн сэтгэгдэл, мэдээллүүд газар авсаар байгаа юм. Нэг үгээр
одоогийн эрх баригчдад Хятадаас авах зээлийн ард түүнээс ч илүү \”золиос” байгаа
юм биш биз хэрэв тийм бол одоохон \”зогсоохыг” шаардаж байгаа хэрэг.
Бид хоёр том гүрний дунд ухаанаараа, уламжлалаараа, сургаалиараа
өдий хүртэл оршин тогтносон. Харин энэ цаг үед эдийн засгийн \”боол” болж уусах
гээд байгаа тухай иргэд ам уралдах болж. Бидэнд энэ бүхнээ алдах \”нөхцөлтэй”
зээл тусламж хэрэгтэй юу.
Үндэстэн агентлаг