Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, хууль зүйн магистр Г.Ганбаатарын \”Хуулийн засаглал шударга ёсны эрэлд” ном хэвлэгдэн гарлаа.
Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүхийн 90 жилийн ойг тохиолдуулан хэвлүүлсэн уг номондоо зохиогч 2012 оноос хойш сонин, сэтгүүл, сайтад нийтлүүлж байсан өгүүлэл, нийтлэлүүдээ эмхэтгэн оруулжээ. Тухайлбал, номын \”Шүүхийн хөгжил, шинэтгэл” бүлэгт шүүхийн түүх, Шүүхийн тухай багц хууль, нээлттэй шүүх, иргэдийн төлөөлөгчийн оролцоо, шүүх байгуулах хувилбар, дэлхий нийтийн түгээмэл хандлага зэрэг сэдвээр бичсэн нийтлэл, өгүүллүүдээ багтаажээ. Мөн шүүгчийн мэргэжлийн онцлог, Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зарим асуудал, хуулийн засаглалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, саналаа тусгасан нийтлэлүүдээ \”Хуулийн засаглал шударга ёсны эрэлд” номондоо эмхэтгэсэн байна.