Өвлийн улиралд автомашины хучлага болон бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгддэг. Өнгөрөгч хоногт л гэхэд байрны зогсоолд байсан автомашины аккумляторыг, үйлчилгээний төвийн гадна байрлуулсан машиныг хулгайлсан гэмт хэрэг гарч, цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлсэн байна.
Энэ хоёр хэргүүд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгджээ. … дугаар байрны зогсоолд тавьсан \”Hyundai Avante XD” автомашины аккумляторыг, тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух хаягтай 25 настай, эрэгтэй П хулгайлсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэв.
Мөн \”…” нэртэй баарны зогсоол дээр байсан \”Toyota Kluger” маркын автомашиныг, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 27 настай, эрэгтэй А согтуурсан үедээ хулгайлан явсныг гэмт хэргийн дуудлагын дагуу ажилласан цагдаа нар үйлдэл дээр нь таслан зогсоожээ.
Эдгээр хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Автомашинтай иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд машинаа харуул хамгаалалттай зогсоол, гараашид тавих, дохиоллын системтэй болгохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.