АНУ-аас Украинд илгээж буй зэвсгүүд дунд агаараас доош шунгаж байндаа тусдаг 100 бөмбөгдөгч дрон багтаж байгаа тухай ойрын эх сурвалжууд мэдээлээд байна.
“Aero Vironment” компанийн үйлдвэрлэсэн “Switchblade” хэмээх дроныг 2010 онд Талибаны эсрэг ашиглахаар Афганистан руу нууцаар илгээж байсан ба түүнээс хойш АНУ-ын тусгай хүчний зэвсэглэлд байсаар иржээ. Зэвсэгт хүчний албаныхан үүнийг нисдэг буу гэж тодорхойлсон бөгөөд 61 см-ийн урттай, 2.7 кг жинтэй аж.
АНУ-ын Батлан хамгаалах яамны нэгэн өндөр албан тушаалтан тус дроныг өндөр үр дүнтэй гэж тайлбарласан бөгөөд үүргэвчинд багтах хэмжээтэй энэ зэвсэг нь 6000 ам.долларын үнэтэй юм байна.