Одоогийн байдлаар дуучин С.Амармандахын бие маш хүнд эмчилгээ хийлгэж байна. Гурав хоног ухаангүй байсан. Өнөөдрөөс ухаан орсон хэдий ч биеийн байдал хүнд байна. Хэргийг холбогдох хүмүүс шалгаж байгаа болохоор Монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна\” гэв.
С.Сүхбаатар\”Надад
маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг.
Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү, Монгол Улсын иргэн
Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр
зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Биэнэ 10 хоногийн хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг
таниагүй.Одооноос харин гэмтлийн эмнэлгийнэмч нарын гавьяагаар хүүтэйгээ танилцаж байна.Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн
үзлээр хүүг минь хохироосон. \”Хас
тэмдэг”-ийг маш буруугаар ойлгуулж байна.Энэ
газар шороог халуун амиараа хамгаалсан хүмүүс Монгол Улсыг хасу тамгаараа
тамгалж байсан. Энэ гайхамшигт түмэн
наст хээг Монголчууд дээдлэн мөнхөлсөн.
Өнөөдөр
Монголын үнэмлэх дээрээ Монгол Улсын иргэн гэж бичүүлсэн. Энэ хүн өнөөдөр
хохирогч. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр
хүүг минь хохироосон. Хүү маань оёдлоо авхуулж байгаа. Харин цаанаа тархиндаа
нөж хурчихсан. Гэтэл Монголчууд энэ тархиараа бид дэлхийд гайхуулж байсан шүү дээ. Гэтэл
нэгэн Монгол Улсын иргэн ингээд хохирчихлоо. Надад хэлэх үг олдохгүй байна.
Хосгүй авьяастангМонголын газар шороон дээр гишгэх газаргүй болгочих вий
л гэж хэлмээр байна\” гэв.
Г.Нараа