Сонин байгаа биз. Уг нь Монгол Улсын Үндсэн
хуульд \”Монгол Улсын иргэн сонгох сонгогдох эрхтэй” гээд заачихсан байдаг.
Гэтэл \”би нэр дэвшинэ” гээд мэдэгдэл гаргачих л юм бол маргааш нь хуулийнхан
шалгаж, эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байх жишээтэй. Ийм тохиолдол АН-д
илүүтэйгээр ажиглагдаж байна.
Тухайлбал, Улсын баатар хотын мээр асан
Э.Бат-Үүл \”Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өөрийнхөө үүсгэн
байгуулалцсан Ардчиллаа аварна” гээд хоолой зангируулан мэдэгдэл хийсний
маргааш 18 жил таг дарагдсан С.Зориг агсныг хөнөөсөн аймшигт хэргийн сэжүүрийн
талаар хуулийнхан мэдээлж эхэлсэн. Улмаар Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаж,
байцаалт авч эхэлсэн байдаг. Уг хэрэг шүүхэд шилжиж, Н.Энхбаярыг ялласан \”мундаг”
шүүгч хэргийг хянахаар болчихоод байгаа.
Э.Бат-Үүл уг хэрэгт холбоотой эсэх нь тийм
чухал биш. Хамгийн гол нь яг би нэр дэвшинэ гээд мэдэгдэл хийснийх нь дараа
амыг нь барих гэж байгаа юм шиг үйл явц давхцсанд л учир бий. Үүнээс хойш
Э.Бат-Үүлийг чухал мэдэгдэл хийхийг нь олж харсангүй.
Тэгвэл АН-ын дарга асан, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж
байсан Норовын Алтанхуяг мөн л \”Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Томоохон
бүлэглэлтэй тэмцэнэ” гэж мэдэгдснийхээ маргаашаас оролдуулж эхэллээ.
Түүнийг Ерөнхий сайдын суудлаас буулгахдаа
хэрэглэж байсан аргаа энэ удаад ч бас хэрэглэж, гэр бүлийнхнээс нь эхлээд танил
нөхдүүдийг нь хүртэл шалгаж, сүүлд нь өөрөөс нь байцаалт авснаас асуудлыг түр
намжааж байх шиг байна.
Н.Алтанхуяг буруутай бол түүнийг шалгах,
мөрдөн байцаах, цагдан хорих боломж өнгөрсөн хугацаанд маш их байлаа. Гэвч
заавал мэдэгдэл хийснийх нь дараа төрсөн дүүг нь хорьж, эхнэрийнх хил гарах
эрхийг хааж, өөрөөс нь сүржин байцаалт авч байгаа нь хардлага төрүүлэх үндэслэл
болоод байна.
Ер нь АН-ын аль нэг гишүүн Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвшинэ гээд л мэдэгдчихвэл хуулийнхан түүн рүү анхаарлаа
хандуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад бэлэн зогсож байна гэж харагдаад байна
л даа. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг хоёул туршлагатай
мэдлэгтэй сайн улс төрчид. Ерөнхийлөгчөөр ажиллахад дутагдах, гологдох зүйл
тэдэнд байхгүй. Гэвч өрсөлдөгч нь тэднээс ихэд эмээж байгаа бололтой юмдаг.
Тиймээс л эртнээс дарж авч байгаа нь энэ болов уу даа.
А.Аюуш
Үндэстэн агентлаг