ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, Монгол Улсын СТА дуучин
Б. Амархүү 11 дүгээр сарын 26-нд Өвөр Монгол дахь анхны тайлан тоглолтоо
Шилийнхотод хийв. Авьяаслаг залуу маань тоглолтоо ”Дугуй хээтэй наадам” дуугаар
эхлүүлж, ”Ээж минь дэргэд байхад”, ” Монгол биелгээ”, ” Зүрх чам руу” зэрэг
олон сайхан уран бүтээлээрээ Өвөр Монголын ард түмэндээ бэлэг барьсан юм.
Шилийнхотод дөрөв дэх удаа дуулж байгаа дуучин
Б.Амархүү өнгөрсөн жилийн цагаан сарын тоглолтоор ирэхдээ ердөө арван хэдэн
минутаар хоёр, гурван дуу дуулж байсан бол энэ удаад өөрийн бие даасан
тусгай тоглолтообүтэн нэг цаг гучин минутын турш толилуулсан байна.
Тэрээр хойшид Өвөр Монголд байнга ирж шинэ уран бүтээлээ хүргэж байх бөгөөд
хятад хэл дээр ч дуулах сонирхолтой байгаа тухайгаа ярьж байлаа.

эх сурвалж:Шилийнголын сонин