Бөөрөлзгөнө нь халуун бууруулах хөлөргөх үйлчилгээтэй. Уг жимсэнд салицилийн хүчил агуулагддаг нь халуун бууруулдаг аспиринтай адил үйлчилгээтэй гэнэ. Гэхдээ ходоодны салст бүрхүүлд эерэг нөлөө үзүүлдэгээрээ давуу талтай. Үүнээс гадна уг жимс нь хоол идэх дур хүслийг сайжруулж, цус тогтоох буюу нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Харин нуруу болон бөөрний өвчтэй хүмүүс бөөрөлзгөнийг ихээр хэрэглэж болохгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.