Загварын ертөнцийн хамгийн том, нэр хүндтэй \”Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 29 дахь жилдээ амжилттай зохион байгуулж өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.
\”Гоёл”-2017 наадмын зураг авалтын үс засалт, нүүр будалтыг \”Оддын үсчин” хэмээн олноо хүндлэгдсэн Д.Одонгоо захиралтай \”Vidal” салоны хамт олон 24 дахь жилдээ хариуцан ажиллаж \”Гоёл” наадмын өнгө төрхийг улам тодотгосон юм.
\”Гоёл”-2017 наадам нийт 10 гаруй төрлөөр шилдгүүдээ тодруулснаас \”Шилдэг үсчин” номинацид \”Vidal” салоны захирал, Монгол улсын мастер үсчин Д. Одонгоо шалгарч өөрийн ур чадвар, авьяасаа дахин баталлаа. Vidal” салоны амжилтын буухиа үүгээр дууссангүй.
Саяхан л гэхэд, Сүхбаатар дүүргийн үсчин, гоо засалчдын ур чадварын тэмцээнд мөн \”Видал салон” Гранпри цомын эзэн болсон. Тодруулбал, \”Vidal” салоны шинэ залуу боловсон хүчин болох залуу үсчид тус тэмцээнээс таван медаль хүртжээ. Одоо тэд улсын аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын ур чадварын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.
Д.Одонгоо захиралтай \”Vidal” salon нь үйл ажиллагаагаа явуулаад өдгөө 18 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд улс, хот, дүүрэг, тив, дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан чадварлаг хамт олон гэдгээ орсон уралдаан, тэмцээн бүрээсээ батлан харуулсаар. Түүнчлэн өнгөрсөн хавар Солонгос улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд тус салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга болж байсныг санаж буй биз ээ.
Б.Алтжин
ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn