Испанийн Галисия мужийн Ферроль хотын шүүх зам тээврийн зөрчил гаргасан жолооч-эмгэнд 32 цагийн нийгэмд тустай ажил хийлгэх шийтгэлийг ноогдуулжээ.
74 настай эмгэн 53 жилийн турш жолоо мушгихдаа анх удаа л зөрчил гаргасан нь энэ тохиолдол гэнэ. Хамгийн марзан нь, 1963 оноос эхлэн тэрэг барьсан хатагтай энэ бүх хугацаанд жолооны үнэмлэхгүйгээр автомашин жолооддог байсан аж.
Хэрвээ дүрэм зөрчөөгүй бол, цагдаа нар танхай эмгэний нууцыг мэдэж чадахгүй л өнгөрөх байсан болов уу?
PHOTONEWS.MN