Богд хааны ордон музейн 90 жилийн ойг тохиолдуулан \”Богд хааны ордон музей-Бидний бахархал” дурсамж уулзалтыг өнөөдөр /2016.12.01/ зохион байгууллаа. Дурсамж уулзалтыг нээж БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр үг хэллээ.
Дурсамж уулзалтын үеэр Богд хааны өргөмөл хүү Т.Эрэнжав, Л.Мөрдорж, Лувсанжанцан нарын хүүхдүүд, ач зээ нар хүрэлцэн ирж өмнө бидний сонсож байгаагүй сайхан дурсамжийг дэлгэсэн юм. Богд хааны хүү Эрэнжав нь МАХН-ы Төв Хорооны тусгай тасагт бичиг хэрэг нууц ба тогтоол, анги, жижүүрийн нарийн бичгийн дарга, шуудангийн эрхлэгч, боловсон хүчний тасагт зааварлагч, Намын хянан шалгах хороонд архивын эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад 1981 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Уулзалтад түүний охин Э.Шүрэнцэцэг, зээ хүү Э.Батзул нар хүрэлцэн иржээ.
Дурсамж уулзалтын үеэр Богд хааны өргөмөл хүү Т.Эрэнжав, Л.Мөрдорж, Лувсанжанцан нарын хүүхдүүд, ач зээ нар хүрэлцэн ирж, өмнө нь бидний сонсч байгаагүй дурсамжийг дэлгэсэн юм. Богд хааны хүү Эрэнжав нь МАХН-ы Төв Хорооны тусгай тасагт бичиг хэрэг нууц ба тогтоол, анги, жижүүрийн нарийн бичгийн дарга, шуудангийн эрхлэгч, боловсон хүчний тасагт зааварлагч, Намын хянан шалгах хороонд архивын эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад 1981 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Уулзалтад түүний охин Э.Шүрэнцэцэг, зээ хүү Э.Батзул нар хүрэлцэн иржээ. Богд хааны өргөмөл хүү Төрийн хошой шагналт Л.Мөрдорж нь симфони бүтээлийг эх орондоо бүтээж, Монгол Улсынхаа Төрийн дууллыг бүтээлцэж, Монгол үндэсний найрал хөгжмийн сонгомол дэг сургуулийг бий болгож, манай шинэ үеийн хөгжмийн үндэсний сэтгэлгээг төлөвшүүлэхэд асар их гавьяа байгуулсан томоохон сэтгэгчийн нэг байжээ. Тэрээр Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагдсан байна.