1. Цагдаа нар алагдсан хүн олжээ. Хэргийн газраас нэгэн дугуйны мөр гарч явсан байсныг цагдаа нар дагаж явсаар ойролцоох байшинд хүрч очлоо. Тэр байшингийн тагтан дээр 2 эрэгтэй, 1 эмэгтэй байв. Байшингийн ойр хавьд машин байхгүй ба тагтан дээрх 3 хүн 3лаа машин унаж чаддагүй байв. Гэвч цагдаа нар 1 эмэгтэйг нь баривчилжээ. Яагаад?
2. Нэгэн эр 1849 онд Калифорнд алт ухахаар очигсдод майхан зарж ашиг олох санаатай явжээ. Гэвч цаг агаар сайхан байсан ба алт ухагчид гадаа унтаж байсан учир нэг ч майхан зарж чадсангүй. Гэхдээ л мань эр ашигтай ажиллаж чадсан төдийгүй түүний нэр өнөөг хүртэл алдартай болсон. Энэ эр яаж баяжиж, бас алдаршсан бэ?