Нэгдсэн
Үндэсний байгууллагын Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга
хэмжээ аваад байгаа. Энэ хориг нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг
аюулгүй арга хэмжээ гэж тайлбарласан байна. Хориг тавигдснаар Хойд Солонгосын
том гурван компанийн актив царцах аж.
Үүнээс
гадна Хойд Солонгостой хамтран ажилладаг улсуудад ч хориг тавигдаж мэдэхээр
байна. Монгол Улс Хойд Солонгостой холбоотон. Бүхий л салбарт хамтран ажиллаж,
тусалж дэмжсээр ирсэн. Үүнээсээ болоод НҮБ-ын хоригт өртөж мэдэхээр байдал бий
болчихсон тухай эх сурвалжууд мэдээлсээр байна.
Манай
улс Хойд Солонгосоос ажиллах хүч ихээр авдаг. Тэгвэл ажиллах хүч авсан гэх
шалтгаанаар манай томоохон компаниуд НҮБ-ын хар дансанд бүртгэгдэж, активаа
царцааж ч магадгүй болчихлоо. Бид
байгалийн баялгаа экспортолж, орлого олдог улс. Үндэстнээ тэжээх чадвартай
томоохон үйлдвэрлэл үгүй учраас эдийн засаг гаднаас шууд хамааралтай. Хэрвээ НҮБ хориг тавьбал асуудал хүндэрнэ гэж
ойлгоход буруудахгүй. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын холбоотон гэдгээрээ
буруудаж мэдэхээр л байгаа юм.
Үндэстэн
агентлаг