Тусгаар тогтнолын ордонд Монгол Ардын намын бүлэг хаалттайгаар хуралдаж байна. Хэлэлцэж буй асуудлыг сэтгүүлчдээс нуухыг ихэд хүсчээ. Гэвч зарим эх сурвалжууд огцруулах сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа хэмээн мэдэгдээд эхэллээ. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа болов уу.