Урин дулаан цагт бид нүүдэл суудал болоод гэртээ интерьер засвар хийх нь нэмэгддэг. Гэр бүл тань зуслан дээр амраад ирэх үед будаг нь ханхалсан шинэхэн засвартай байранд угтах нь сайхан. Интерьер заслыг сайтар төлөвлөж эхлүүлээгүйгээс цаг хугацаа, санхүүгээ алдах, хүсээгүй орчиндоо амьдрах эрсдэлтэй байдаг. Иймд та өөрийн төсөөллөө зураг хэлбэрээр нарийн дүрсжүүлэх нь засал гүйцэтгэгчтэй ойлголтоо нэгтгэх, төсөв тооцоог хялбарчлах болон засварын бараа материал худалдан авалтыг оновчтой, хурдан хийх боломжийг олгодог. Энэ нийтлэлээс интерьер зураг, дизайныг 3D хэлбэрээр хялбар гаргахад туслах 2022 оны тренд болсон 6 үнэгүй программыг хүргэж байна.
Энэ платформ нь интерьер дизайнер, засварчин, барилгачид дунд түгээмэл ашиглагддаг ба өрөө, давхрын зохион байгуулалтыг гадна, дотор рендертэй нь хамт 2D, 3D байдлаар гаргадаг. Энэ нь өгөгдлийн сандаа 7,000-с дээш тооны хувиргадаг 3D тавилга, материал, чимэглэлүүдийг агуулсан. Мөн Cedreo нь 100% үүлэн системд суурилсан учир хүссэн байршлаасаа интернэтээр холбогдож ажиллах боломжтой.
Энэ нь программ таталгүйгээр Google Chrome хөтөч дээр ажиллах боломжтой үнэгүй программ юм. Үүний интерьерт зориулсан функцүүд нь гайхалтай. Жишээ нь та 3D, 2D орчинд тавилга, цонх, хаалга, чимэглэлүүдээ хүссэн байдлаар өөрчлөх боломжтой. Нэг сул тал нь интерьер зургаа HD буюу өндөр нягтаршилтай татаж авахад төлбөр төлөх шаардлагатай. Бусдаар бол асуудалгүй.
Энэ платформын хялбараар чирч зөөх функц нь гол ялгарал юм. Та хана болон бусад объектуудыг хүссэн байршилдаа шилжүүлэх, барилгын материалын өнгө, хэмжээг хялбар сонгож өөрчилж болно. Интерьерээ хийж дуусмагц зургаа рендерлэж өөр дээрээ хадгалахаас гадна iOS, Android төхөөрөмжүүд дээр суулгах боломжтой.
Энэ нь компьютер дээр суулгадаг тул гацалтгүй хурдан ажиллах ба өмнөх программуудтай мөн адил функцүүдтэй. Гол онцлог нь ханын хэлбэр загварыг хүссэн байдлаараа өөрчлөхөөс гадна 2D, 3D загварын өөрчлөлт шууд нэг дэлгэцэд харагддаг. Мөн ямар нэг дизайны техник ур чадвар шаардлагагүй тул та ердөө цагийн дотор л программыг сурна.
Энэ нь өмнөх программуудын онцлогуудыг багтаахаас гадна хэд хэдэн давуу талтай. Өрөөний интерьерийг хүний түвшингээс, дээрээс, булан өнцгөөс гэсэн 3 төрлийн камераар харуулдаг. Мөн өдрийн аль аль цагуудад хэрхэн харагдахыг мэдэх, хаузын гадна тохижилт хийх болоод IKEA, Claude Monet зэрэг алдартай брэнд тавилгуудыг байршуулж болно.
Энэ нь 3D интерьер, экстерьер загвар гаргахад ашиглагддаг маш хүчирхэг программ юм. Тиймээс ч дизайнерууд болон архитектурчид мэргэжлийн дизайн гаргахдаа түгээмэл ашигладаг. Харин тус компани энгийн хүмүүс ашиглахад хялбар, цөөн функцтэй онлайн хувилбарыг хөгжүүлсэн байдаг. Өмнөх программуудтай харьцуулахад энэ нь өрөөний зохион байгуулалтыг хүссэнээрээ нарийвчлан гаргах боломжийг олгодог. Гэхдээ танаас багахан ур чадвар, чармайлт шаардана.