Дархан -Уул аймгийн Цагдаагийн газар, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран \”Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аяныг Дархан-Уул аймагт 2016 оны 11 дүгээр сарын 26-наас эхэлжээ. Энэхүү аяны хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай зохион байгуулагчид уулзалт хийлээ. Дэлхийн өнцөг булан бүрт гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралын туршид хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг талаар НҮБ судалсан байдаг. Манай аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 45 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 33 хэргээр буюу 36 хувиар өссөн байна. Тиймээс тус аяныг санаачилсан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газар бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаа хошуучлан оролцохыг зохион байгуулагчид хүслээ. Аяны хүрээнд цагаан тууз зүүж хөдөлгөөнд нэгдэн, хүчирхийлэлтэй тэмцэх ажээ. Таны ойр орчинд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй болон үйлдэгдэж байгаа бол Та сонсоогүй мэт, хараагүй мэт ямар ч алхам хийлгүй чимээгүй өнгөрөхгүй байхыг уиалж байна.