Хүмүүс сүнс дуудлаа л гэж ярьдаг, тэгвэл хэрхэн, яаж дуудах талаар зөвлөе.
1. ширээн дээр хар, цагаан 2 талтай цар /хүнхэр таваг/тавьж дотор нь ус хийнэ. царны цагаан тал нь \”тийм\”, хар нь \”үгүй\” гэсэн санааг илэрхийлнэ.
2. царны 4 талд нь лаа асаана.
3. цагны сэрүүлгийг 15-20 минутын дараа дуугарахаар тохируулна. тэгэхдээ заавал сэрүүлэг нь чанга дуугардаг цаг сонгох хэрэгтэй.
4. цонхны салхивчыг эсвэл цонхоо нээнэ.
5. зүүг соронзон дээр тавиад нэг цаг орчим байлгана. дараа нь түүнийг /зүү/хоёр үзүүрээс нь утсаар дэгээдэж аваад цартай усны гадаргуу дээр хөвүүлж тавина. зүүний соронзон чанарыг алга болгохгүйн тулд түүнд гараараа хүрч болохгүй.
6. царны 2 талаар гараа тавьж, далдын хүчний нөлөөллөөр хажуу тийш шидэгдэхгүйн тулд хөлөөрөө шалан дээр чанга тулна. цагийн зүүний дагуу нэг лаанаас нөгөө рүү харцаа шилжүүлнэ.лаа болгон руу зүрхнийхээ таван цохилттой тэнцүү хугацаагаар харна. удалгүй т унтсан мэт байдалд орж сүнс \”ирснээ танд мэдрүүлнэ.
7. одоо сүнсэнд асуултаа тавь. хэрэв сүнс баталсан хариу өгвөл зүү царны цагаан тал руу, үгүйсгэсэн хариу өгвөл хар тал руу заана. зүү хичнээн бага хазайна мэрэг биелэх магадлал төдий чинээ өндөр байдаг. Хэрвээ зүү царны ёроолд живсэн байвал сүнс цаашид үргэлжлүүлэн харилцахыг хүсэхгүй байгаа гэсэн үг. тэгэхээр та сүнсийг үдэх бэлтгэлээ хийнэ. Энэ бол сүнсний дуудлагын хамгийн чухал бөгөөд хариуцлагатай агшин. сүнс дуудаж авчрах тийм ч хэцүү байдаг бол харин буцааж явуулах амаргүй гэдгийг анхаарах хэрэгтэй. алгаа бөмбийлгөн хавсарч лаа болгонд ойртуулна. таны гарт лааны илч дусал дуслаар урсан орж, тэдгээрээс эрчим хүчний бөмбөлөг бий болж байна хэмээн төсөөл. хүрэлцэн ирж тусалсанд нь талархаж энэ бөмбөлгөө сүнсэнд өргөөрэй. тэгээд түүнтэй салах ёс хийж, буцах цаг болсныг нь эелдэгээр сануулах хэрэгтэй. эс тэгвээс тэр тантай хамт үлдэж болзошгүй. сүнс өрөөг орхин гарч буйг гэрчлэх ямар нэгэн шинж тэмдэг /цонхны салхивч гэнэт өөрөө хаагдах, эсвэл хөшиг салхинд үлээгдэх/танд заавал мэдрэгдэх болно. үүний дараа царыг гэрээсээ гаргаж усыг газарт, зүүг унасан унасан тэр хэвээр нь булна. сүнс дуудаж мэргэлэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах нь чухал. хэрэв таны туршлага бага бол үүнийг хийхдээ заавал мэргэжлийн хүнийг хажуудаа байлцуулах шаардлагатай. нөгөө ертөнцийн биетэй харьцаанд ороход хүн сэтгэл зүйн янз бүрийн өөрчлөлтөнд орох магадлал илүү байдаг. ийм байдлаас сэтгэл санаагаа эрүүл авч гарахын тулд зарим нэг хамгаалалтын бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. чанга жингэнэх дуу нь таныг астраль ертөнцийн \”аялалаас\” буцааж чадах дохио өгөгчийг хажууда тавих хэрэгтэй. сүнсэн биеттэй харилцаа тогтоох явцад тэр таны биед \”хорогдож\” болзошгүй. энэ тохиолдолд түүнийг \”зайлуулахад\” дохио өгөгчийг ашиглаж болно. над мэтийн айж байгаа нөхдөд хэлэхэд айж байвал битгий оролдоорой гэж зөвлөе