Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас телевиз, фм радио, веб сайтуудад хандаж хууль бус зар сурталчилгаа түгээхгүй байх талаар анхааруулга, зөвлөмжийг 11 дүгээр сарын сүүлээр хүргүүлсэн.
Үүний үр дүнд зарим фм радиогоор түгээж байсан эмийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоогоод байна.
Цаашид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль бус зар сурталчилгаанд байнга хяналт тавьж ажиллах бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа хууль бус зар сурталчилгааны талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг 1800-1284, 51-266949 утсаар холбогдон манай байгууллагад мэдэгдэж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
ӨРСӨЛДӨӨН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Холбоо барих : 51-266949