Парис хотноо 2022 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр ээлжит хурлаар манай улсын Хөвсгөл нуурыг “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэн баталгаажуулав. Ингэснээр энэхүү дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн Монгол Улсын шим мандлын нөөц газрын тоо 8 болж нэмэгдэж байна.
Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгүүлснээр тус газар нутгийн олон улсын ач холбогдол нэмэгдэж, нуурыг хамгаалах, зүй зохистой хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болох юм.