\”Юүгсүүгийн” гэж юу гэсэн үг юм бэ.
Би лав ойлгосонгүй. Энэ хүн уг нь тухайн үг, өгүүлбэрийг зөв бичих талаар
мэдлэгтэй л байх. Гэвч олноос онцгойрох, чамирхах гэсэн дээ албаар ингэж бичсэн
гэдгийг нь ч ойлгож байна. Гэхдээ онцгойрох, чамирхах гээд Монгол хэлээ мөхөөж
байгаа ойлгодог болов уу.
Уг нь \”Юу гэсэн үг юм бэ” гэсэн
өгүүлбэр. Гэтэл орчин цаг, чамирхал, онцгойрол зэргийг нэмэхээр \”Юүгсүүгийн”
гэх эрлийз үг бий болчихоод байна. Бидний үеийнхэн үүнийг хараад дургүйцэж,
бухимдаж байна. Харин шинэ үеийнхэн ингээд биччихвэл амар гэх сэдлийг авч,
түүний дараа үеийнхэн \”Юу гэсэн үг юм бэ” гэх өгүүлбэрийг ор тас мартчих вий
дээ.
Цахим хуудас, фейсбүүк, твиттер
орчинд хүн юугаа бичих нь тэдний л дур. Гэхдээ л эх хэлээ устгахад гар бие
оролцож байгаагаа хааяа ч болтугай ухаараасай билээ.
Шар хүү
Үндэстэн агентлаг