Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд дөрвөн уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш тогтмол эргэдэг болсон. Тэгвэл өнөөдөр нэмж 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэх шийдвэр гарсан тухай НЗДТГ-аас мэдээлж байна. Энэ шийдвэр ирэх Даваа гаригаас буюу энэ сарын 19-нөөс хэрэгжиж эхлэх аж.
Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохиогоор зохицуулагддэг 142 уулзвар байдаг бөгөөд 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой гэдгийг тогтоосон.
Үндэстэн агентлаг