2016.12.08, 2016.12.09 өдрийн УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаан гишүүдийн ирц хүрэлгүй хойшиллоо. Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын 65 гишүүний 19 нь гадаад томилолттой, 4-н гишүүн эмнэлгийн чөлөөтэй байсан бол 20 гаруй гишүүд сураггүй алга болжээ. Улс орны эдийн засаг хямарч байхад төр засгийнхан дунд ажил хийдэг хүн алга. 12 сар гарсанаас хойш баяр гэж наргиж цэнгээд ажлынхаа байранд үзэгдэхгүй. Чуулган дээр ч гишүүдийн ихэнхи нь ямар нэг уулзалттай гэж яарсан, сандарсан дүр зурагтай.
Үндэстэн агентлаг