Японы эрдэмтэд үл мэдэгдэх нисдэг биетүүд байдаг гэдгийг нотолсон баримтуудыг дэлгэлээ гэж “Yomiuri Shimbun” сонинд бичжээ. Үл мэдэгдэх нисдэг биетүүдийг судалдаг Фукумиса мужийн эрдэм шинжилгээний хүрээлэн жил гаруйн манай гарагаас гадна өөр соёл иргэншил оршдог гэдгийг нотлох баримтуудыг цуглуулж байгаа аж.
Эрдэмтдийн баг харь гарагийнхан байх гэсэн 450 гаруй зураг, дүрс бичлэгээс дөрвөн тохиолдолыг онцолжээ. Мэргэжилтнүүд нарийн нягталж, дүн шинжилгээ хийсний үр дүнд дээрх зураг болон бичлэг ямар нэгэн засвар ороогүй жинхэнэ эх хувь гэдгийг нь баталсан байна. 2018 оны 9-р сард Нагано мужийн Татейама-Куробе уулаар аялж явсан жуулчны авсан бичлэгт бидний төсөөлж заншсан нисдэг тавагтай төстэй биет тэнгэрт эргэлдэж байснаа эгц дээшээгээ сүүл татуулан нисэж байв.
Хоёрдахь бичлэгийг онгоцны цонхоор авсан бөгөөд өдрийн цэлмэг тэнгэрт зууван хэлбэртэй биет гэрэлтэж байв. Энэ бичлэгийг 2021 оны долдугаар сард авчээ. Үлдсэн хоёр гэрэл зургийг 2022 онд авсан бөгөөд хэлбэрийн хувьд нөгөө л нисдэг тавагтай төстэй биетүүд байв. Харин бичлэгт нисдэг биетүүд цайвар өнгийнх байсан бол гэрэл зураг дээр хар бараан өнгөтэй харадсан байна. Эдгээр зураг болон бичлэгийн тус хүрээлэнгийн захирал Такехару Миками хэвлэлийн бага хурлынхаа үеэр танилцуулсан байна.
НАСА ирэх намраас үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тусгайлан судалж эхлэх болсон талаар өмнө мэдэгдэж байсан. Мөн Хятадын сансар судлалынэ мэргэжилтнүүд зургаадугаар сарын эхээр Sky Eye телескоп хоёр сэжигтэй дохио хүлээн авсан тухай мэдэгдсэн билээ.