Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 тоот тушаалаар Улаанбаатар хотын цас мөсний цэвэрлэгээ хийх нийтийн эзэмшлийн гол гудамж, зам талбайн хуваарийг баталж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн 131 гудамжны 72 гудамж буюу 55 хувийг дүүргийн ТҮК болон хувийн хэвшлийн байгууллагууд, 59 гудамжийг \”Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна.
\”Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Токиогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Намянжугийн гудамж, Залуучуудын гудамж, Доржийн гудамж, Дандарбаатарын гудамж, Баянзүрхийн товчоо, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрхийн өндөрлөг хүрэх зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Гачууртын зам, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Дүнжингаравын зам, Богд уулын арын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Дарь Эхийн зам, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Нэгдсэн үндэстний гудамж, Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ерөнхий сайд Амарын гудамж, Сөүлийн гудамж, Оюутны гудамж, Их тойруу, Ногоон нуурын гудамж, Юнескогийн гудамж, Ар хустайн зам, Зоригийн хөшөө, \”Маамуу нааш ир” хөшөө, Холбооны скевер, Сүхбаатарын талбай, Хонхтой цэцэрлэг, Монгол Туркийн цэцэрлэг, Бага тойруу, Хайрын төгөл, Хувьсгалын зам, Ард Аюушийн өргөн чөлөө, С.Амарсанаагийн гудамж, Х.Чингүнжавын гудамж, Өргөө гудамж, Хасбаатарын гудамж, Хатанбаатар Магсаржавын гудамж, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Энгельсийн гудамж, Үндсэн хуулийн гудамж, Берлиний цэцэрлэгт хүрээлэн, Их Монгол улсын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Нарны гүүр, Зайсан цогцолбор, Ээрмэлийн цэцэрлэг зэрэг нийт гудамж, зам талбайн 45 хувийн цас, мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллах юм гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.