– Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэд БНСУ-ын хилээр орж ирэх хоригоос чөлөөлнө.
Үүнээс өмнө хууль бусаар оршин сууж байсан иргэдэд хууль бусаар оршин сууж байсан хугацаанаас нь хамаарч дахин БНСУ-ын хилээр нэвтрэх эрхийг нь 2 жил хүртэлх хугацаагаар хязгаарлаж байсан.
– Хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн ба ажил олгогчид хүлээлгэх хуулийн хариуцлагаас чөлөөлнө.
– Түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаана.
– Эх орондоо буцасны дараа БНСУ-ын ЭСЯ-наас холбогдох визийг журмын дагуу авч дахин тус улсад ирэх боломжтой. /Хуурамч бичиг баримтаар орж ирсэн иргэд энэхүү өршөөлд хамрагдах боломжтой. Харин гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдэд өршөөл үйлчлэхгүй/
• Дээр дурьдсан хөнгөлөлт үзүүлэх аяны хажуугаар баривчлагааны ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд баригдсан гадаадын иргэдийг албадан гаргаж, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь 5 жил хүртэл хязгаарлах арга хэмжээ авна.
• Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгуулийн хэмжээг өсгөх болно.
Хэрхэн сайн дураар эх орондоо буцах вэ?
• Сайн дураар буцаж буй гадаадын иргэн нь тухайн өдрийн буцах онгоцны тийз, гадаад паспорт болон аялал жуулчлалын баримт бичигтэй цагаачлалын албанд хандан сайн дураар эх орондоо буцаж буй талаарх мэдүүлгээ өгсний дараа эх орондоо буцах боломжтой болно.
• Өөр хүний гадаад паспортаар Солонгост ирсэн зэрэг баримт бичгийн зөрчилтэй иргэдийн мэдүүлгийг шалгахад цаг орж байгаа тул эх орондоо буцахаас 3 хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих хэрэгтэй.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулах боломжтой.
Дашрамд дурьдахад, энэ аяны гол агуулга нь визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд буцаж БНСУ-д орж ирэх хоригоос чөлөөлөхөд оршиж байна.