Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10,000 тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийхээр боллоо.
Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах дээл дээр өндөр, савлагаатай байгаа энэ үед дотоодын зах зээл дээрх шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд бууруулах зорилгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө. Өөрөөр хэлбэл нэг литр дизель түлшийг 3,400 орчим төгрөгийн үнэтэй байлгах шийдвэрийг гаргалаа. Энэ жилийн намрын ургац хураалт болон дараа жилийн эхний хагас жилд шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийнэ.
АИ-92 шатахууны хувьд ОХУ-ын “Роснефть” компанитай удтал хэлцэл хийсний үр дүнд 830 ам.доллароор он дуустал нийлүүлэхийг баталгаажуулсан. Мөн дизель түлшийг гэрээнээсээ 5%-ийн хямдралтай үнээр нийлүүлэхээр болсон.
Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл дотоодын зүгээс татварын хүрээнд хийж болох бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.