Өдөр бүрийг шинэхэн кофетой өнгөрүүлдэг хүмүүст \”Bloomberg\”-ийнхан нэгэн таагүй мэдээ дуулгалаа. Дэлхийн кофений нөөц ойрын хэдэн жил хомсдолд орж болзошгүй болсон байна.
Кофений тариалалт, ургалт яагаад хомсдолд орох болсон талаар хэд хэдэн таамаг байгаа юм. Юун түрүүнд, хүмүүс ойрын хэдэн жил урьд өмнө байгаагүй их хэмжээгээр кофе уух болсон нь ойрын 10 жилийн дотор одоо байгаа кофений хэмжээг 40-50 дахин нэмэгдүүлэх шаардлагыг бий болгоод байгаа аж. Дэлхийн кофенд дурлагсдын дийлэнх хувийг нийгмийн дундаж болон дунджаас дээд давхарга нь хурдацтай нэмэгдэж буй Хятад улс эзэлдэг.
Кофений хомсдолд өртөх өөр нэгэн шалтгаан нь дэлхий даяар тариа хураалтад хүндрэл учруулаад байгаа цаг уурын өөрчлөлт. Нэн ялангуяа Старбакс компаний тариалдаг арабика кофе нь цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж, гарц муутай болсон талаар тус компаний удирдлагууд Милан хотноо болсон кофе үйлдвэрлэгчдийн уулзалтын үеэр Блүүмберг ТВ-д ярьсан байна. Нөгөө талаас нөхцөл байдал хүндхэн байгаа ч, кофений үнэ өсөхгүй, харьцангуй бага үнэтэй хэвээр байгаа нь тэдэнд хүндхэн байгаа ажээ.