Зам тээврийн яамны сайд М.Зоригт зарим албан
тушаалтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлж эхэлжээ. Тодруулбал, МИАТ-ийн
захирал Г.Жаргалсайханд хариуцлагын арга хэмжээ авч, ИНЕГ-ын даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгч Г.нямдавааг албан тушаалаас нь чөлөөлжээ. Мөн Зам тээврийн
яамны Төрийн захиргаа удирдлагын дарга Б.Занданбатад арга хэмжээ авсан байна.
Нисэхийн транзит заал хугацаанд нь
ашиглалтанд оруулаагүй бурууг Г.Нямдаваа үүрч, албан тушаалаасаа чөлөөлөгдөж
байгааг эх сурвалж мэдээлжээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар М.Зоригт
сайдын шийдвэрийг хэлэлцэх юм байна. харин Г.Нямдаваагийн оронд Ц.Орхонг томилж
магадгүй гэсэн мэдээлэл байна.
А.Аюуш