Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас \”Шилэн хяналтын систем”-ийн талаар аймаг, ний
слэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, эрсдэлийн удирдлага хариуцсан улсын байцаагч нарт сургалт зохион байгуулж байна.
\”Шилэн хяналт” систем нэвтэрснээр хяналт шалгалт болон шалгуулагч байгууллагын тухай мэдээлэл бүрдэж, нийтлэг гардаг зөрчлийг тодруулах, мэдээллийн санг ашиглан эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулах, шалгалтын мөрөөр хийдэг зөвлөгөө, сургалтын үр дүн дээшлэх юм.
Сургалтын үеэр \”Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх” чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан улсын 20 /ахлах/ байцаагч, мэргэжилтэнд сургагч багшийн гэрчилгээ гардууллаа.