1. Зурагтны залгуур, хөргөгчний залгуур, нөхрийн, хүүгийн, охины цэнэглэгч… гээд л олон утас замбараагүй харагддагаас гадна хөлөөрөө санаандгүй гишгээд салгачихдаг шүү дээ. Тэгвэл гутал, цүнх зарим хувцас худалдан авахад зурган дээрх шиг хайрцаганд хийж өгдөг. Түүнийгээ хаялгүй зурган дээр үзүүлсэн шиг ашиглаад замбараагүй утаснуудаа цэгцтэй байлгаарай.
2. Молоко, лаазалсан мах…. гэх мэт өндөр лаазнуудыг ашиглан сэрээ, халбаганы цэвэрхэн савтай болж болох юм. Эхлээд лаазнуудаа өөрийн дуртай өнгөөр буд. Будсан лаазнуудаа хавтандаа хадаарай. Халбаганы, сэрээний, хутганы, савхны гээд хэдэн зүйл ширхэг хэрэгтэй байна түүгээрээ хий. Гэрийн бусад гишүүд чинь хольж сольж хийх гээд байвал урд талд нь бичээд наагаарай.
2. Элдэв чамин зүйлд дургүй, онцгой, өвөрмөц зүйл сонирхдог бүсгүйчүүд энэ санааг хэрэгжүүлж болох юм. Хуучин модон жаазандаа нарийхан утаснууд тогтоогоод зурагнуудаа хавчаараар хавчвал өвөрмөц харагдаж болно.
3. Ямар ч зураг, цэцэг хуар, гоёл чимэглэлгүй цагаан өнгөтэй аяга айл болгонд л байдаг гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл тэр аягаа сонгодог болгох нэгэн арга байна. Аяган дээрээ гаргах хээний зайгаа үлдээгээд лентээр наа. Үүний дараа шүршдэг будагаар буд. 30 минутын дараа буюу будгаа хатсаны дараа лентээ маш цэвэрхэн хуулж авна.
4. Үүнийг хийхэд тнд цавуу, хайрган чулуу, хуучирсан хөлийн гишгүүр байхад болно. Хуучирсан хөлийн гишгүүрээ хаях хэрэггүй. Харин доод талын резеныг нь дээш харуулан тавиад хайрган чулуунуудыг зэрэгцүүлэн наагаарай. Үзэмжтэй, өвөрмөц, хөлөнд тань сайхан массаж болно.
Шаараа үлээгээд гадуур нь цагаан тороо наа. Романтик шар өнгийн, бүдгэвтэр гэрлэнд дуртай бүсгүйчүүд туршаад үзэж болох юм шүү…
6. Консервны лааз, хавчаар хоёрыг ашиглаад ийм нэгэн цэцгийн ваар хийж болох юм. Лааза тойруулаад хавчаараа хавчаад л гүйцээ. Гэртээ тарьж ургуулах боломжтой чинжүү, сонгино, яншуй … гэх мэт ургамалыг тарьж болох юм.
Кабелийн урт утсаа хаана нууж далдалхаа мэдэхгүй байна уу? Тэгвэл тэр утсаар ийм нэгэн энгийн хирнээ чамин бүтээл хийж болох нь ээ. Бүтээлч бүсгүй та өөрөө сэтгээд юу ч хийж болно шүү дээ. Парисын цамхаг ч юм уу…
эх сурвалж: emegteichuud.mn