• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 11
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

    Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

    Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

    Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

    Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ

  • Улс төр
    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Д.Уламбаяр: В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна

by undesten
2022-10-07 09:46
in Улс төр, Ярилцлага
0
Д.Уламбаяр: В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна
SHARETWEET
ХИС-ийн доктор, профессор Д.Уламбаяртай геополитикийн шинэ нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-ОХУ Украины дөрвөн мужийг өөртөө нэгтгэлээ.  Энэ нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ.  Олон улсын эрх зүйн  хувьд ямар үр дагавар гарч болно гэж таамаглаж байна вэ?
–Дэлхий дахинд энхтайван, аюулгүй байдлыг сахин хангах үүрэгтэй ОХУ өөрөө түрэмгийлэл үйлдэж, бусдын газар нутгийг өөртөө дур мэдэн нэгтгэлээ. Энэ бол ноцтой буруу “precedent” тогтож байгаа хэрэг.  ОХУ өөртөө нэгтгэсэн гэх Луганск, Донецк, Херсон, Запорожье мужид өнөөдрийг хүртэл бүрэн хяналтаа тогтоож чадаагүй байна. Олон улсын эрх зүйд дээрх үйл явцыг “annexation” буюу “хүч түрэн хавсарган нэгтгэх ажиллагаа” гэж нэрлэдэг. АНУ, Албани улсын санаачилсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөл дээр ОХУ хориг тавьсан. Тиймээс Ерөнхий Ассамблей дээр санал хурааж тогтоолын төслийг батлах болов уу. Украины дөрвөн мужид явагдсан санал хураалт болон В.Путины зарлиг нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, НҮБ-ын дүрэмд харш,  хууль бус үйлдэл, урд өмнө болж байгаагүй практик.   В.Путин хүчирхэг удирдагч, асар их нэр хүндтэй байсан. Тэрбээр ЗСБНХУ-ын “эзэнт гүрэн”-ийг дахин сэргээн мандуулах далд хүслээ олон жил тээж явсан гэдэг нь харагдлаа.
В.Путин 2005 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын парламентын дээд танхим холбооны хуралд үг хэлэхдээ “ЗХУ-ын задрал ХХ зууны геополитикийн хамгийн том сүйрэл болсон” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ санаагаа Мюнхен аюулгүй байдлын бага хурал, “Валдай” олон улсын мэтгэлцээний клуб дээр хэлсэн үгэндээ ч тэмдэглэж байсан. Харин АНУ-ын сенатч агсан Жон Маккейн Мюнхены бага хурал дээр “Зөвлөлтийн эзэнт гүрэн сэргэвэл XXI зууны хамгийн том сүйрэл болно” гэж сөргүүлж хэлсэн байдаг.  Крымийн хойгийг нэгтгэж байсан 2014 оны үетэй харьцуулахад энэ удаагийнх ямар ч байсан Орос даяар үндэсний хэмжээний баяр ёслол болсонгүй.
ОХУ-ын 30 гаруй хотод түр дайчилгааг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөлөө. В.Зеленский Украины тэмцэл Донбасс, Крымийг чөлөөлөх хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэж, НАТО-д элсүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болж есөн гишүүн улс ч дэмжихээ мэдэгдсэн байна. Ер нь ноцтой алдааны  гол учир шалтгаан нь нэг хүнд эрх мэдэл  дэндүү их төвлөрч, улс орныг олон арван жилээр хугацаагүй удирдах боломж олгож буй явдал юм. Гол асуудал ОХУ-д хууль бусаар, хүчээр нэгтгэсэн эдгээр дөрвөн мужийг чөлөөлөх ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт халдсан үйлдэл гэж үзэх тухай Оросын удирдагчдын хийж буй хууль бус мэдэгдэл юм.
-Сүүлийн үед ОХУ-ын удирдлагын зүгээс цөмийн зэвсгээр мэдэгдэл удаа дараа хийх болсон. Энэ талаар та байр сууриа хуваалцана уу. Цөмийн дайн гарах магадлал хэр үндэслэлтэй байна вэ?  
-Олон улсын аюулгүй байдлын орчин эрс хурдацтай доройтож, цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдсээр байна. ОХУ цөмийн зэвсгийн сүрдүүлгийн дор Украин руу түрэмгийлсэн. Миний хувьд хамгийн их гайхал түрүүлж буй зүйл бол В.Путин, түүнийг тойрон хүрээлэгчид ОХУ-ыг дэлхий дээр ганцаараа цөмийн зэвсэг эзэмшиж байгаа юм шигээр ааш авир гаргаж байгаа явдал юм. В.Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл Оросын ард түмний өмнө уучлашгүй, хэзээ ч нөхөж баршгүй хохирол учруулна.
ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэвэл цацрагт идэвхит бодис агаар дусал бусад замаар дамжин НАТО-гийн гишүүн орнуудад шууд нөлөөлөх магадлалтай. Иймээс НАТО гишүүн улсууд нь түрэмгийлэлд өртсөн гэж үзэж НАТО-гийн гэрээний  тавдугаар заалт шууд хэрэгжиж эхэлнэ.
АНУ-ын удирдлага саяхан мэдэгдэл хийж, цөмийн зэвсэг хэрэглэх нь Орост өөрт нь сүйрлийн үр дагавартай. АНУ манай холбоотнууд шийдэмгий хариу барина гэдгээ Кремлийн эрх баригчдад ноцтой сануулсан гэжээ. ОХУ цөмийн зэвсэггүй Украины эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл нийт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн болно. Тиймээс ОХУ-ын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний эрхийг Ерөнхий Ассемблейн тогтоолоор хүчингүй болгох асуудал ч тавигдах магадлалтай.
Хэдийгээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлийг хүчингүй болгох тухайд НҮБ-ын дүрмээр эрх зүйн зохицуулалтгүй боловч цөмийн зэвсэг хэрэглэх нь дүрмийн бус учраас сөрөг арга хэмжээ нь ч стандарт бус байж болох юм.
Өнөөдөр ОХУ-ын бүрэн эрх,  нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ямар ч улс аюул занал учруулаагүй байхад цөмийн зэвсэгт дулдуйдсан хүчээр түрий барих бодлого явуулж байна. Нөгөө нэг зүйл нь цөмийн зэвсэг ашиглах дээрээ тулж байгаа нь ОХУ-ын ердийн зэвсэглэлийн хүч чадавхи үлэмж суларсныг харуулж байна. Стохольмын Олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тооцооллоор ОХУ 5977, АНУ 5428, Франц 290, Британи 225   нийлээд  НATO 5943 цөмийн цэнэгт хошуутай гэж үздэг.
 -Цөмийн зэвсгийн тоо зөрүүтэй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1981 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ыг Өрнөд Европыг онилсон SS-4, SS-5, SS-20 пуужингуудаа эгүүлэн татвал, 1979 оны арванхоёрдугаар сарын 12-нд зарласан НАТО-гийн шийдвэрийн дагуу  1983 оноос Өрнөд Европын таван  орон Британи, ХБНГУ, Итали, Нидерланд, Люксембургт байрлуулахаар төлөвлөж буй “Першинг-II” болон Томагавк цөмийн цэнэгт дунд тусгалын далавчит пуужингуудаа эргүүлэн татах тухай “тэглэх хувилбар” хэмээх шинэ санаачилгыг ЗХУ-д  санал болгосон юм. Харин 1985 онд Михаил Горбачев Зөвлөлтийн удирдлагад гарсны дараа цөмийн зэвсгийн хэлэлцээг дахин эхлүүлж, гэхдээ “Давхар тэглэх хувилбар” хэмээх өөр хувилбарыг сөргүүлэн тавьсан байдаг.
Гол агуулга нь Зөвлөлт-Америкийн цөмийн хэлэлцээрт Британи, Францын цөмийн цэнэгт хошууг давхар хамруулах тухай байсан юм. Тийнхүү нэжгээд удаагийн яриа хэлэлцээний дүнд зарчмын тохиролцоонд хүрч, 1987 оны арванхоёрдугаар сарын 8-нд Вашингтон хотноо Дунд болон ойр зайн тусгалтай цөмийн зэвсгийг устгах тухай гэрээнд гарын үсэг зурж, АНУ буулт хийсэнтэй холбоотой байдаг. Гэхдээ цөмийн дайн эхлэхэд тэдгээр цөмийн цэнэгт хошуунуудыг  бүгдийг нэг зэрэг ашиглах цэрэг дайны ажиллагааны болон техникийн боломж байхгүй. Учир нь эхний мөчид л цөмийн сүйрлийн үр дагаврыг дэлхий дахин шууд мэдрэх болов уу. Үр дүнд нь экологийн ямар  сүйрэл гарахыг урьдчилан таах боломж тун хомс байна.
Мэргэжилтнүүдийн тэмдэглэж буйгаар тактикийн цөмийн зэвсэг гэдэг нь стратегийн цөмийн зэвсгээс ялгагдаж буй онцлог нь цөмийн зэвсгийн тусгал нь 500-1500 км-ын зайд тактикийн цөмийн зэвсгийн хөнөөл нь ерөнхийдөө стратегийн цөмийн зэвсгээс харьцангуй бага орон зайг хамрах бөгөөд урд өмнө байлдааны нөхцөлд ямар ч тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж байгаагүй. Гэхдээ стратегийн болон тактикийн цөмийн зэвсгийн хоорондын ялгааны тухай яриа бол угтаа утгагүй зүйл. Дайнд ялах, ялагдах тухай олон улсын харилцааны онолын ойлголт цөмийн дайны түвшинд өөрийн утгаа чанараа бүрэн алдах юм. В.Путин Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг үнэхээр унагалаа. Өрнөдийн шинжээчдийн тэмдэглэж буйгаар Оросын зэвсэгт хүчин урьд өмнө төсөөлж байсантай харьцуулахад тийм ч айхтар болгоомжлохоор байгаагүй юм байна  гэх үндэслэлтэй зүйл бичих болсон.
-ОХУ хүн хүчний хэр их хохирол хүлээсэн талаарх мэдээ баримт зөрүүтэй байгаад байна. Танд шинэ баримт байна уу?
– Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Владивосток хотноо зохиогдсон Дорнын эдийн засгийн форумын нээлтэд В.Путин “Украины дайн Оросын сулруулах биш, улам хүчирхэгжүүлсэн. Бид юуг ч алдаагүй, юуг ч алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь ОХУ тусгаар тогтнолоо улам бэхжүүлж байна хэмээн худал мэдэгдсэн. Украинд түрэмгийлснээс хойш зургаан сарын хугацаанд буюу наймдугаар сарын 24-ны байдлаар ОХУ 50 мянга гаруй цэргийн алба хаагчаа алджээ. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох тухай ОХУ-ын Сангийн яамны баримт бичгийг Оросын сөрөг хүчний удирдагч Михаил Ходорковский есдүгээр сарын 10-нд нийтэлсэн.
“БХЯ-наас өгсөн мэдээллээр 2022 оны наймдугаар сарын 24-ний байдлаар Украинд явуулсан “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчний 48759 цэргийн албан хаагч амь үрэгдсэн” гэж Сангийн яамнаас ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч,  Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Дмитрий Юрьевич Григоренкод  илгээсэн албан  захидалд дурджээ. Амь үрэгдэгсдийн тоонд “Донецкийн АБНУ”, “Луганскийн АБНУ”-ын “дайчлагдсан цэрэг” болон Вагнерын хөлсний дайчдыг оруулаагүй ажээ. Украинд амиа алдсан орос цэргүүдийн ар гэрийнхэнд 7.4 сая рублийн нөхөн олговор олгох тухай ерөнхийлөгч В.Путины зарлиг ёсоор наймдугаар сарын 26-ны байдлаар 361.9 тэрбум рублийн нөхөн төлбөр олгосон буюу олгохоор төлөвлөж байгаа тухай баримт бичигт дурджээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 6.036 тэрбум ам.доллар болж байна.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр, есдүгээр сарын 9-ний байдлаар Украинд оросын 51.900  цэрэг амь насаа алдсан байна. Энэ нь 384 тэрбум рубль буюу 6.2 тэрбум ам.доллар болж байна. Баримт бичигт дурдсанаар 2022 оны эцэс гэхэд 271.5 тэрбум рубль, 2023 онд 724.1 тэрбум рублийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж албан бичигт тэмдэглэжээ. ЗХУ Афганистан дахь 10 жил  үргэлжилсан дайнд 15 мянга, ОХУ 1994-1996 оны Чеченийн I дайнд 5,700, 1999-2009 онд 10 жил үргэлжилсэн Чеченийн II дайнд 7.200 гаруй цэрэг эрс амь насаа алдсан байдаг.  Шинжээчид хэрэв Оросын тал энэ байдлаараа ухарсаар дайнд ялагдсан тохиолдолд В.Путины дэглэм нуран унах магадлалтай. Тиймээс цэргийн шинжээчид Украины давшилт амжилт олохын хэрээр ОХУ-ын зүгээс шийдэмгий хариу сөрөг цохилт өгч болзошгүй гэж үзэж байгаа юм. ОХУ Донбассын нутаг дэвсгэрээс шахагдан ухрах тохиолдолд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх үү, эсвэл Украины цөмийн цахилгаан станцуудад цохилт өгөх үү гэдэг асуулт гарч ирж байна.
-Цэргийн дайчилгааны хуультай холбоотойгоор Оросын иргэд гадаадад маш ихээр явах боллоо. Монголд тэдгээр иргэд олноор орж ирэх нь ямар үр дагавартай вэ?
– 1995 он хүртэл хоёр улсын иргэд визгүй зорчдог байсан. Монголын талын олон удаагийн хүсэлтийн дагуу 1995 оноос энгийн гадаад паспорттай иргэд визтэй зорчих дэглэмд шилжсэн. 2006 оноос визийн дэглэм хоёр орны харилцааг хөгжүүлэхэд саад болж байгаа тул визгүй дэглэмд шилжих хүсэлтийг Монголын тал дахин тавьсан байдаг. Тэгээд бараг найман жил хэлэлцсэний эцэст 2014 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй болсон нь нэн чухал ач холбогдолтой байв.
Монголын аялал жуулчлалын компаниуд жилд 2-3 сая жуулчид хүлээж авах боломжтой тухай их  хэлэлцдэг.  Түүнтэй харьцуулахад ОХУ-ын дөрвөн мянга орчим иргэд Монголд орж ирсэн нь маш бага тоо юм. Одоогийн тохиолдолд санхүүгийн чадавхтай бол визийн хугацааг нэг удаа 30 хоног сунгах, мөн түр оршин суух зөвшөөрөл олгох зохицуулалт хийж байна. Рeaдмиссийн хэлэлцээр гэж мөн байдаг. Түүний гол агуулга нь нэг улсын иргэн нөгөө улсын хууль тогтоомжийг зөрчсөн визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд харилцан тохиролцсоны дагуу түүнийг иргэншилтэй улс руу нь буцаан илгээдэг. Дээрх Оросын иргэд аялагчид болохоос дүрвэгсэд биш. Үүнийг хооронд нь хольж хутгаад байх шиг байна лээ.
Харин Монгол Улс өнөөг хүртэл 1951 оны Дүрвэгсдийн статусын тухай НҮБ-ын конвецид нэгдэж ороогүй нь туйлын зөв зүйтэй бодлого гэж боддог. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.2-т ч гадны дүрвэгсэд олноор орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрхзүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авахаар заасан байдаг. 300 мянган цэргийн түр дайчилгаа нь ОХУ өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн мужийг хамгаалахад чиглэж байгаа бололтой. Алдаа завхрал ч их гарсан байна. “ОХУ-ын Цагаачлалын тухай Холбооны хуулийн дагуу ОХУ-ын иргэншил авсан, тиймээс давхар иргэншилтэй бол зөвхөн ОХУ-ын иргэн гэж тооцогдох ажээ. Оросын иргэншил авсан Төв Азийн цагаачдыг цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд  Оросын иргэншлийг нь хүчингүйд тооцно хэмээн сүрдүүлэх болсон байна. Уг нь В. Путин өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 134500 иргэнийг цэрэгт татах зарлиг гаргаж байсан.“ТАСС” агентлагийн  мэдээлснээр, тухайн үед Оросын Засгийн газар цэргийн алба хаагаагүй 134500  иргэдийг армийн  нөөцөд татаж, цэрэг татлага дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 15 хүртэл үргэлжилж  18-27 насны эрчүүдийг дайчилсан.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс энхтайванд уриалсан агуулгатай үг хэллээ.   Энэ байр суурь хэр оновчтой байв?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ “Өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, энэ цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энхтайванч хандлага, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг онцолж, Евразийн бүс нутагт тогтсон “Монголын их амар амгалан”-гийн утга чанарыг ухуулан тайлбарлаж, наймдугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх Х бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутеррешийн хэлсэн “Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна” хэмээснийг НҮБ-ын индэр дээрээс дахин нэг сануулсан нь нэн чухал ач холбогдолтой байлаа.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ShareTweet

Related Posts

А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү
Шар мэдээ

2026-06-05 23:05
Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ
Дэлхий дахинд

2026-04-24 10:56
ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна
Дэлхий дахинд

ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

2026-04-20 10:30
}

Шинэ мэдээ

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

by undesten
2026-07-10 12:00
3

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

by undesten
2026-07-10 11:14
1

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

by undesten
2026-07-10 09:03
0

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

by undesten
2026-07-09 22:50
3

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

by undesten
2026-07-09 19:58
1

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

by undesten
2026-07-09 15:27
3

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

by undesten
2026-07-09 14:20
0

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

by undesten
2026-07-09 13:30
0

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

by undesten
2026-07-09 09:26
3

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

by undesten
2026-07-09 09:08
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай