Сургалтыг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлсэн юм. Тус сургалтын зорилго нь боловсролын бодлого-чиглэл болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголттой болох, тогтвортой хөгжлийн боловсрол, амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын агуулга, арга зүйг багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд тусгах арга зүйгээс суралцахад оршино.Сургалтыг зохион байгуулснаар боловсролын бодлого-чиглэл сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн БСУГ-ын төлөөлөгчид нэгдсэн ойлголттой болсон юм. Энэхүү арга хэмжээндаймаг, нийслэлийнБСУГ-ындарга, мэргэжилтнүүд болох нийт 243 хүн оролцов.Сургалтын төгсгөлдБСШУСЯ-ны сайд Ж. Батсуурь оролцогчидтой уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг сонсч, бодлогын чиглэл өглөө.