Энэ оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Даваа гарагийн орой ХБНГУ-ын Берлин хотын төвд \”Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орсны улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна. Жолоодож явсан этгээд гэмт үйлдлийнхээ дараа зугтсан бөгөөд түүнийг ХБНГУ болон Европын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.
ХБНГУ болон ЕХ-ны орнуудад оршин суугаа болон ойрын хугацаанд зорчих, аялах зорилготой монгол иргэд өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа ханган байнгын сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.
Иргэн Та зайлшгүй шаардлагагүй бол хүн олноор цуглардаг газар, худалдааны төв, үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал зэрэг газруудаар явахгүй байхыг Гадаад харилцааны яамны консулын газраас зөвлөж байна.