Хөгжлийн банк энэ оны 1-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 30-ны өдрийн хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хүлээн авлаа. Үүнээс:
- Бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл,
- Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээлийг төлжээ.
Дээрх хугацаанд 14 зээлийг бүрэн төлж хаасан хэмээн Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдээлэв.