Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Батлан хамгаалахын \”ТУ-154” цэргийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр \”ОХУ-ын Батлан хамгаалахын \”ТУ-154” нисэх онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Зам, тээврийн салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа ах дүүгийн найрамдалт харилцаатай Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээсэн байна.
Мөн ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов болон \”Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгч О.В.Белозёров нарт эмгэнэлт явдал тохиолдсон энэ өдрүүдэд уй гашууг хуваалцаж, гүн эмгэнэл илэрхийлсэн албан тоот илгээжээ.