Улаанбаатар хотын цагдаагийн газраас \”Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд цагдаагийн 560 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Харин баярыг угтан энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын нэгэн хүртэл иргэдийн амар амгалан байдлыг хангаж болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм.
Ингэхдээ олон нийтийн цагдаагийн 201 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 350 сонсогч, Улаанбаатар болоод Цагдаагийн ерөнхий газрын захиргааны албан хаагч нар хүч нэмэгдүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.
Иймд нийт ард иргэд болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхаарууллаа.