Эрдэмтэд эмэгтэйчүүд хамгийн муухай харагддаг тэр өдрийг нэрлэжээ. Тэр өдөр бол лхагва гариг гэнэ. Чухамхүү лхагва гаригт л бужигнаантай өнгөрүүлсэн амралтын өдрүүдийн үр дагавар, шинэ ажлын долоо хоногийн эхэн үед бий болдог стресс зэрэг нь илэрдэг байна.
Эмэгтэй хүний бие махбод дахь эрч хүчийн түвшин лхагва гариг гэхэд буурснаар ядралт, туйлдалт дээд цэгтээ хүрч, гадаад үзэмжид нь таагүй нөлөөллийг үзүүлдэг аж.
Түүнчлэн эрдэмтэд эмэгтэйчүүд хамгийн муухай харагддаг цагийг тогтоож чаджээ. Энэ нь лхагва гариг болгоны 15 цаг 30 минут гэнэ.