2017 оны 1 сарын эхэн үеээр нэгэн гэгээлэг кино нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа тухай бид өмнө нь мэдээллэж байсан. Уг кино бол \”Good Dad\” буюу \”Сайн аав\” уран сайхны кино юм. Энэхүү киног Улаанбаатар такси компани жолооч Т. Даваасүрэн агсаны гэгээн дурсгалд зориулж бодит амьдралаас нь сэдэвлэн бүтээсэн байна. Энэхүү киноны гол дүрд жүжигчин найруулагч: СТА. С. Баттулга, Макс продакшны жүжигчин: СТА. Ш. Жавхлан нар бүтээжээ. Талийгаач Т. Даваасүрэнгийн \”хэн нь хэн бэ?\” хөрөг нэвтрүүлгээр өөрийн том охиноо жүжигчин болгох хүсэл мөрөөдлөө илэрхийлж байсан билээ. Тэгвэл энэхүү кинонд том охин нь бол Д. Энхжин тоглож байгаа аж. Мөн эхнэр Д. Амаржаргал нь бас нэгээхэн хэсэгт тоглосон тухайгаа \”Chanel-11\” тв-ын МПОП нэвтрүүлгийн ярилцлагандаа дурдаж байсан.
jirgee.mn