МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдах зар тараажээ. Хуралдаанаар цаг үеийн шинжтэй зарим асуудлууд тухайлбал Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох эсэх асуудлыг авч хэлэлцэх юм.
Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс дэд сайдын олон улсын хуралдаанд оролцож байхдаа хэлсэн үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа. Иймээс намын Удирдах түвшинд энэ асуудлыг авч үзэж цаашид намын гишүүдээ үг хэл, үйлдэлдээ анхаарах шаардлагатайг сануулах аж.
Мөн өнөөдрийн хуралдаанаар намын Бага хурлын товыг тогтоох юм.