УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрсэн үү. Юугаар зүйлчилж, шүүхэд яллах дүгнэлтээ хүргүүлсэн бэ?
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хэрэв гомдол гаргавал давж заалдахын шүүх хурал байгаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлтээр шүүхэд өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан.