Нийслэлийн автозамын түгржэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар, Цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн нийслэлийн авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, иргэдийн ажлын цагт зохицуулалт хийх албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах захирамж гаргалаа.