Бид 2017 онтой золгож бүгд л хөл
хөрцөг болцгоолоо. Шинэ оны эхний өдөр баярыг хэрхэн тэмдэглэдэг болсныг
дуулгах гэж байгаадаа танаас хүлцэл өчье. Шинэ он солигдох мөчид хүн бүр л
хүслээ бодож, хийх ажлаа дотроо төсөөлөн төлөвлөж, хайртай хүмүүстэйгээ
\”сайхан” угтацгаалаа. Төрийн тэргүүнүүд телевизээр дүрст мэндчилгээ хүргэж яг л
урьдын адил байлаа.
Харин гудамжинд сэтгэл нь хөөрсөн
согтууруулах ундаа барьсан залуучуудыг дураар нь явуулдаг баяр шиг санагдлаа. Талбайн
шоу сайхан болж он солигдохоос өөр мөчид \”битүү” байсан. Хотын захиргаанаас
мэндчилгээ хүргэсэн ч хэн ч үл тоож байгаа мэт анзаарагдав. Учир нь ”тэд жилийн
жилд ярьж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэдэг шиг л байв.
Гэртээ байгаа иргэд хүүхдүүдийнхээ
хажууд оргилуун дарс гэгчийг буудуулж, амттанаар ширээгээ зассан ч нэг л элбэг
хангалуун байж чадсангүй мэт. Учир нь төрийн удирдлага муугаас эдийн засгийн хямрал
нөлөөлсөн болов уу. Шинэ оны эхний энэ өдөр айл өрх бүр /салаагүй өрхүүд нь/ зурагтай
мэндчилгээгээ цахим хуудсаар илгээж байх шиг. Илгээж байгаа зураг бүхэнд оргилуун
дарс эсвэл хатуухан зүйл харагдана.
Баяр болохоор заавал уудаг гэсэн
автомат мэдээллийг бяцхан үрсдээ суулгаж байна. Урьд бид түүхэндээ оргилуун
дарс барьдаггүй, хатуу зүйл хүртдэггүй ч харин сайхан он жилүүдийг \”туулж”
байсан юм шиг.
Бид тэр үед газар нутагтай, эрднэс
баялагтай, иргэд нь эрх мэдэлтэй, ирээдүйн өнгөт зураглалтай, түүх соёлтой,
ахмадууддаа сонсдог уламжлалтай байж. Харин одоо бүх зүйл элбэг дэлбэг байгаа
мэт хэрнээ бидэнд юу ч \”алга”. Уул уурхайгаа мэдэх эрхгүй, эрүүл орчинд амьдрах
боломжгүй, эдийн засгийн хэт хяналтанд орсон, хүний эрх эрх чөлөөг яриад ч
нэмэргүй тийм л нийгэмд амьдарч байна.
Бидэнд юу байгаа гэж баярлаж
байна вэ? ирээдүйгээ мөрөөдөөд л хундага тулгасаар л олон жилийг үдлээ дээ. Мөрөөдөл
бүхэн биелдэггүй гэдгийг олон ч жил харлаа. Тиймээс шинэ оныг угтах соёлдоо ч
өөрчлөлт оруулж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе.