Ард түмнээс сонгогдсон гишүүд сонгуулиас бусад үед амьдралд хэр ойрхон байдаг бэ? Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хамгийн ядуу шахуу дүүрэг. Бидний амьдралд тохиолдож болох хамгийн сайн сайхан хийгээд муу муухай ч орших дүүрэг. Дүүрэг бүрээс төрд төлөөлөн гарч ирсэн Улсын Их Хурлын Гишүүд гэж бий. Гишүүн бүрийн тойрогт эмзэг бүлгийн өрхүүд бий. Тэдэндээ сонгуулийн өдрүүдэд хайр зарлан гүйсэн шигээ бусад үед ч мартдаггүй баймаар байгааг С.Жавхлан гишүүн үлгэрлэлээ.
Тэрээр Шинэ жилийн баярын өмнөхөн гишүүний цалингаараа шуудай гурил, толгой,цувдайтарааж хэсэг ч гэсэн идэх хоолтой нь залгасан. Энэ нь иргэдэд ихээхэн таалагдсан үйлдэл боллоо. Гишүүн иргэдэд таалагдах гэж бус харин эмзэг бүлгийн өрхүүдийг зоригжуулж, цаашид байдал ямар байгаа талаар ярилцаж, идэх хоолтой хонох \”нэг өдрийн” ч болов нөхцөлийг бүрдүүллээ.
Зарим нь юу ч хийгээгүй хирнээ\”хэл амаа билүүдсэн” нөхөд \”талх тараах биш хийх аргыг нь зааж өг”гэхчлэнгээр түүнийг шүүмжилж байгаа ч өнөөдрийн нийгэмд хийх аргыг заах ч нөхцөлгүй байгаа юм. Ажилд зуучлаад ч олдохгүй цаг үед байдал дээрдтэл \”гал алдахгүй” арга хэмжээ аваад ч болов иргэдээ \”ойлгох хүн” тоотой юм.
\”Таны өмнөөс би ертөнцийг эргүүлнэ гэгчээр” л өөрийгөө таниулан сонгогдсон гишүүд улс орны нөхцөл байдал дээрдтэл иргэдээ жинхэнэ утгаар нь ойлгож хөрсөн дээр буувал яасан юм бэ ГИШҮҮДЭЭ. Нэг гишүүний хагас жилийн цалин \”нэжгээд” айлыг өлсгөлөнгөөс аврах байхдаа.