Тарвас идсэнээр гуалиг биетэй болоод зогсохгүй тухайн хүний бие махбод элдэв өвчнийг эсэргүүцэх чадвартай аж. Шийгуа бие махбодоос илүүдэл шингэнийг зайлуулахад тус болдог гэнэ.
Энэ жимс шээс хөөх үйлчлэлийг давхар хийдэг. Шинэхэн, амттай шийгуа нь илүүдэл жинтэй тэмцэх хамгийн үр дүнтэй жимсээр ийнхүү тодорчээ. Хоол судлаачид амтлаг тарвасыг жирийн өдрүүдэд үндсэн хоол хүнсээ болгон хэрэглэхийг зөвлөж байгаа юм.
Яагаад шийгуа турахад хамгийн шилдэг хүнсээр тодорсон нь ийм учиртай. Олон тохиолдолд тарвас эмчилгээний маш сайн үр дүнг харуулдаг. Шийгуаг тогтмол идвэл цусан дахь чихрийн хэмжээ буурч, бөөрөнд чулуу үүсэх явдал үгүй болно.
Мөн шийгуа их идвэл цус багадалтаас ангижраад зогсохгүй радио идэвхит цацрагт бодист хордсон тохиолдолд хордлого тайлах гойд чадвартай гэнэ. Шийгуан дотор магни их хэмжээгээр агуулагддаг тул элэгний өвчний үед ашиг тустай нь дамжиггүй.
Түүнчлэн шийгуаг идвэл хордлого тайлагдаж, Боткины өвчний дараа бие махбод нөхөн сэргэхэд ашиг тустай. Харин тарвасыг удаан хадгалвал чихрийн агууламж нь нэмэгдсэнээр таргалуулах аюул нэмэгддэг байна.