Тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон билээ. Тэгвэл 11 төрлийн эмийн нэр тодорхой болжээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн мэдээлж буйгаар хүүхдийн ханиалгыг дарах, бронхи, дархлаа сайжруулах, цэр ховхлох зэрэг эмийг багтаасан байна. Найман эмийг амбулаториор, харин гурван эмийг сцаниороор олгохоор төлөвлөжээ.
Гэхдээ хэзээнээс үнэгүй олгох эсэх нь тодорхойгүй байна. Энэ сардаа багтаж үнэгүй олгож эхэлнэ гэж мэдээллээ.
Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй олгох хүүхдийн эмийн жагсаалтыг үзнэ үү.
5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /АМБУЛАТОРООР ОЛГОХ/
Д/Д |
Эмийн нэр |
Тун хэмжээ |
Эмийн хэлбэр |
Хэмжих нэгж |
1 |
Амоксациллин |
250мг №100 |
уусдаг шахмал |
пак |
2 |
Цайрын сульфат |
20мг №100 |
шахмал |
уп |
3 |
Төмрийн сульфат |
125мг/мл-30мл |
ууж хэрэглэх уусмал |
фл |
4 |
Шингэн сэлбэх давсны бэлдмэл |
20.5гр/1л №100 |
нунтаг |
хайрцаг |
5 |
Сальбутамол |
4мг №100 |
шахмал |
пак |
6 |
Сальбутамол |
0.1мг/тун 200тун |
аэрозоль |
фл |
7 |
Мебендазол |
100мг №100 |
шахмал |
пак |
8 |
Тетрациклин |
1%-5гр |
нүдний тосон түрхлэг |
тюбик |
5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /СТАЦИОНАРААР ОЛГОХ/
Д/Д |
Эмийн нэр |
Тун хэмжээ |
Эмийн хэлбэр |
Хэмжих нэгж |
1 |
Ампициллин |
500мг №50 |
тарилгын нунтаг |
хайрцаг |
2 |
Гентамицин |
40мг/мл-2мл №50 |
тарилгын уусмал |
хайрцаг |
3 |
Цефтриаксон |
1г №10 |
тарилгын нунтаг |
хайрцаг |