Монгол Улсын Засгийн Газраас хүн амын хөгжлийн асуудлыг чухлаар үзэж, УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газрын чиг үүргийг өргөжүүлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилсөн бөгөөд аймаг, нийслэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдэд хэлтэс болгон зохион байгуулсан билээ.
Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан үндэсний хэмжээнд салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор \”Хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн улсын #зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна.
Гурван өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ХНХЯ, ГБХЗХГ, 21 аймаг, 9 дүүргийн ГБХЗХГ-ын удирдах ажилтан, хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болох 150 гаруй төлөөлөгч оролцох юм. Зөвлөгөөнөөр хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлаарх зөвлөмж, танилцуулга, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын хөгжил, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоо, гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих аргазүй, гэр бүлтэй харилцах нийгмийн ажлын хэрэгцээ, шаардлага, гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх аргазүй зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэх юм.