“Чингис хаан” музейд маргааш цахилгаан шугам, дэд станцын ашиглалт, аюулгүй байдлыг хангах засвар үйлчилгээ хийгдэх тул ажиллахгүйгээ мэдэгдлээ.
Харин Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр буюу арванхоёрдугаар сарын 29-нд ажиллаж, энэ сарын 31-н болон 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр амрах юм байна.
“Чингис хаан” музейгээр 0-16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэх бол 17-18 насныхан, оюутнууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15,000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Том хүний тасалбар 30,000 төгрөг байна.
Тус музейн нийт үзмэрийн 92 хувь нь эх хувь. Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бий гэдгийг “Чингис хаан” музейн захирал С.Чулуун хэлж байв.